Нунтаг АВС 8кг гал унтраагуур ISO стандарт
Томоохон оффис, үйлдвэр үйлчилгээний төв, агуулах, авто зогсоол болон томоохон объектод ашиглахад нэн тохиромжтой, олон улсын ISO болон СЕ стандарт хангасан 8 кг-ын багтаамжтай, өндөр хүчин чадалтай найдвартай гал унтраагуур.
Хэрэглэх хүрээ (АВС ангилал):
А ангилал: Хатуу материал (мод, цаас, даавуу гэх мэт)
B ангилал: Шингэн болон шатамхай материал (бензин, тос, будаг гэх мэт)
C ангилал: Хийн төрлийн бодис болон цахилгаан төхөөрөмжтэй холбоотой гарсан гал түймэр
Давуу тал:
Илүү өргөн цар хүрээтэй талбайд гарсан гэнэтийн гал түймрийг шуурхай бөгөөд үр дүнтэй унтраах өндөр хүчин чадалтай.
Аж ахуйн нэгж, албан байгууллага болон олон нийтийн газрын гал түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хангана.
Чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн тул ашиглахад хялбар, аюулгүй байдлыг найдвартай хангана.
Техник болон аюулгүй байдлын шаардлага хангасан энэхүү гал унтраагуур нь таны албан байгууллага, томоохон объектын өмч хөрөнгө, аюулгүй байдлын баталгаа юм.

















