top of page
  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

БИДНИЙ ТУХАЙ

Аюулгүй ажиллагааг хангах нь эрдэнэт хүний амь настай шууд холбоотой бөгөөд  эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн зорилготой билээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхээр “Евро Ази Сервис” ХХК  үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлсээр  Монгол улсын галын аюулгүй ажиллагааны салбарт аль хэдийн өөрийн байр сууриа олж чадсан.

тусгай зөвшөөрөл - Copy.jpg
тусгай зөвшөөрөл001.jpg

“Евро Ази Сервис” компани нь хэрэгцээ нь хурдтайгаар өсөн нэмэгдэж байгаа галын аюулгүй ажиллагааны үйлчилгээ, гал унтраагуур цэнэглэлт, засвар, эрсдлийн үнэлгээ тогтоох үйлчилгээнүүдийн уялдаа холбоог бий болгож, хамрах хүрээг 70-80% хүртэл нэмэгдүүлэх  стратегийн зорилт тавин ажиллаж байна.

Манай байгууллага салбартаа анхдагч нь байж, олон улсын стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангах цаашид гал унтраагуурыг монголдоо үйлдвэрлэх зорилт тавин, хэрэгжүүлэх урам зориг дүүрэн ажиллаж байна.

Бид  одоогоор 20 гаруй туршлагатай, мэргэжилтэй боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Галын аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын нэг бүрийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, замын хөдөгөөний тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан борлуулахаас гадна угсралт суурилуулалтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, улмаар хэрэглэгчдэд заавар зөвлөмж өгч, сургалт семинарт үргэлжлүүлэн хамруулж, үйл ажиллагаагаа шат дараалалтайгаар зохион байгуулдаг онцлогтой.

Төв оффис, Гермэс худалдааны төв дахь павилон болон Гал унтраагуур цэнэглэх цехээрээ иргэд, байгууллагуудад олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа итгэл хүлээн ажиллаж байна.

Бидний үйл ажиллагааны чиглэл:

  • Олон улсын чанар стандартад нийцсэн галын аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж нийлүүлэлт, суурилуулалт, үйлчилгээ.

  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт /1, 2,-р түвшин/

  • Байгууллага хамт олонд зориулан галын аюулаас дайжих сургуулилт

  • Холбоо дохиоллын систем суурилуулалт, засвар үйлчилгээ. Үүнд: Галын иж бүрэн дохиоллын систем, хулгайн дохиоллын систем, домофон систем, бүх төрлийн хяналтын камер, цаг бүртгэлийн систем, access control гэх мэт орчин үеийн шинэ техник, технологи бүхий цогц шийдэл боловсруулж нэвтрүүлдэг.  

  • Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулж хамтран ажиллах

  • Олон улсын стандартад нийцсэн Хөдөлмөр хамгааллын хэрэгсэлийн бараа материал тоног төхөөрөмжийн худалдаа болон угсралт суурилуулалт

  • Замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж

  • Хаяг самбар, өнгөт болон офсет хэвлэл хэвлэлийн эх бэлтгэл

  • Харуул хамгаалалтын үйлчилгээ

Бидэнтэй гэрээ байгуулан хамтран ажилладаг томоохон компани байгууллагуудаас дурьдвал;

Алтайн Хүдэр ХХК, Улаанбаатар Спирт ХХК, Хар Хорин ХХК /зах/, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Терра Енержи ХХК, Мо Эн Ко ХХК, Эрдэнэ Дриллин ХХК, Гачуурт Пропертиз ХХК, Хууль Сахиулах Их Сургууль, МУИСургууль, Цагдаагийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий Газрын автобааз, Төрийн Тусгай Хамгаалалтын төв эмнэлэг, Төрийн Тугай хамгаалалтын Газар, СБД ЧД СХД БЗД-ийн Цагдаагийн 1,2,3-р хэлтсүүд, Монполимент Монцемент, Эрдэнэтийн химийн үйлдвэр, үйлдвэрийн химийн агуулах агуулах, Арива ХХК-ийн Коже Говийн уурхай, Улсын клиникийн 1-р төв эмнэлэг, Шастиний нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг, Монкрем ХХК, PEACE TOWER буюу Энхтайван найрамдлын ордон, ДЗМОУБ, Норвегийн сан, Хил хамгаалалхын их сургууль, Монгол Росцветмент, Их говь инержи, Төрийн тусгай хамгаалалтийн газрийн

автобааз, , Жайка, Онцгой Байдлын Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Иргэний нисэх, Хөшөөтийн Иргэний шинэ Нисэх, УБТЗ гэх мэтчилэн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

92be53bd7ed3605a15ef470bfebfa9d8.png
unnamed.png
images.png

Хамтран ажиллагч болон Дистербютр байгууллагууд

logo black.png

EURO ASIA SERVICE LLC

FOR SAFE AND PEACEFUL LIFE

     Дэлгүүр

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, HERMES - худалдааны төв, 2 давхарт П-41,

         1130-5940

     Оффис

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  4-р хороо, Төмөр замчдын гудамж, 101 байр Евро Ази Сервис ХХК байр.

         70181870

bottom of page