Нунтаг АВС 35кг гал унтраагуур (Үйлдвэр, аж ахуйн нэгж, автобаазын зориулалттай)
Үйлдвэр, агуулах, автобааз болон томоохон объектуудад ашиглахад нэн тохиромжтой, олон улсын СЕ стандарт хангасан 35 кг-ын багтаамжтай, өндөр хүчин чадалтай гал унтраагуур.
Хэрэглэх хүрээ (АВС ангилал):
А ангилал: Хатуу материал (мод, цаас, даавуу гэх мэт)
B ангилал: Шингэн болон шатамхай материал (бензин, тос, будаг гэх мэт)
C ангилал: Хийн төрлийн бодис болон цахилгаан төхөөрөмжтэй холбоотой гарсан гал түймэр
Давуу тал:
Том хэмжээний талбай болон үйлдвэрлэлийн зориулалттай объектод гарсан гэнэтийн гал түймрийг богино хугацаанд бүрэн унтраах өндөр хүчин чадалтай.
Зөөвөрлөхөд хялбар дугуйтай хийцтэй тул шаардлагатай цэгт түргэн шуурхай хүргэж ажиллах боломжтой.
Чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн тул ашиглалтын хугацаа урт, найдвартай ажиллагааг бүрэн хангана.
Техник болон аюулгүй байдлын хатуу шаардлага хангасан энэхүү өндөр хүчин чадалтай гал унтраагуур нь таны аж ахуйн нэгж, байгууллагын аюулгүй байдлын найдвартай баталгаа юм.

















